ЗӨВЛӨГӨӨ: Оффис дээрээ хэрхэн ЭРҮҮЛ ХООЛЛОХ вэ?

2021 оны 8 сарын 09

Arslan.mn

Зөв зохистой хооллох нь эрүүл амьдралын нэгэн чухал хэв маяг. Гэвч оффист ажилладаг ихэнх хүмүүс зөв хооллолтын дэглэмийг баримтлах нь хэцүү байдаг. Тиймээс бидний зөвлөх эдгээр аргуудыг хэрэгжүүлж, эрүүл зөв зохистой хооллолтыг ажлын байран дээрээ ч гэсэн бий болгоорой. 

Зорилго нэгт хамтрагчаа олох

Хамт ажилладаг хүмүүсийн дунд таны адил хоолны дэглэм барьж буй нэгэн байж л таарна. Нэг зорилготой хүмүүс бие биенээ улам зоригжуулж, маш сайн сэтгэл санааны дэмжлэг үзүүлж чаддаг байна. 

Хөнгөн зуушнаас татгалзах

Ажил дээр тань чихэр, жигнэмэг гэх мэт олон төрлийн "идэх хориотой” зүйлс байдаг бол өөрт тань аль болох харагдахгүй газар байлгахыг хичээгээрэй. Эдгээр эрүүл мэндэд тустай бус бүтээгдэхүүнүүдийг жимс жимсгэнэ, самраар орлож болох юм шүү. 

Хөдөлгөөнтэй байх

Оффисын ажилчид ихэнхдээ л ажлын ширээний ард сууж өдрийг өнгөрөөдөг. Байнгын суугаа ажил нь бидний цусны эргэлт болон хоол боловсруулах үйл ажиллагаанд хүндрэл учруулах талтай байдаг. Тиймээс аль болох дасгал хөдөлгөөн хийж, өдрийн цайны цагаараа 10-20 минут агаар амьсгалангаа гадаа алхахыг хичээгээрэй. Түүнчлэн их энерги зарцуулах тусам илүү их илчлэг шатаж байдаг жамтай.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
629629
1 эможи

keyboard_arrow_up