COVID-19: Гараа тогтмол, “ЗӨВ” угаа

2021 оны 4 сарын 22

Arslan.mn

ДЭМБ-аас эхлээд ЭМЯ гээд эрүүл мэндийн бүх байгууллагууд гараа сайтар, зөв угаах нь өвчнөөс сэргийлэх үндсэн арга болохыг сануулсаар байна. 

Тэгвэл гараа "зөв" угаах тухай Колумбын их сургуулийн сувилахуйн судалгааны декан Элейн Ларсон болон АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс гаргасан зөвлөгөөг хүргэж байна.

1. Гараа дор хаяж 20 секунд угаах

Гараа угаахдаа дор хаяж 20 секундыг зарцуулах хэрэгтэй байна. Хэрэв та хугацааг тооцоолж чадахгүй байвал гараа угаахдаа Төрсөн өдрийн дууг эхнээс дуустал хоёр удаа дуулахад хангалттай хэмээн АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс гаргасан зөвлөгөөнд дурджээ.

2. Хурууны өндөг, хумсны завсрыг сайтар угаах

Гараа угаахдаа зориулалтын сойз ашиглан хурууны өндөг болон хумсны завсар хэсгийг заавал угаагаарай. Учир нь бид хурууны өндөгөөр ихэнх гадаргуу дээр хүрдэг шүү дээ.

3. Нойл орох, ханиалгаж, найтаах, өвчтэй хүмүүстэй хавьталд орсны дараа болон хоол идэх, бэлтгэхийн өмнө гараа заавал угаах

Элейн Ларсоны хийсэн нэгэн судалгаанд ханиад томууны вирус тархахаасаа 5-10 минутын өмнө гар болон бусад гадаргуу дээр амьд үлдэх боломжтойг тогтоожээ. Энэ хугацаанд хүмүүс гараа угаагаагүй л бол бусдыг бохирдуулах эрсдэл тээж байдаг. Иймд ариун цэврийг сахих нь өөрийгөө болоод өрөөлийг аюулаас хамгаалж буй нэг хэлбэр юм.

Түүнчлэн Элейн Ларсон нүд, хамар, амандаа гараараа хүрэхээс зайлсхийж, гар ариутгагчын оронд гараа тогтмол угаахыг зөвлөлөө. Учир нь гар ариутгагч нь зарим төрлийн нянг устгаж чаддаггүй ба гар бохирдсон нөхцөлд үр дүнгээ өгдөггүй байна. Хэрэв гараа угаах боломжгүй бол найрлагадаа 60 хувиас багагүй спирт агуулсан ариутгагч хэрэглэх нь тохиромжтой ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625886
0 эможи

keyboard_arrow_up