Зөөврийн компьютерийг цахилгаанд залгах уу, зайг нь ашиглах уу?

2021 оны 4 сарын 14

Arslan.mn

Зайгаар ажилладаг зүйлсийн чанар цаг хугацаа өнгөрөхийн хэрээр мууддаг. Тиймээс бид хэрэглэдэг төхөөрөмжийнхөө зайг яах ёстой вэ. Зөөврийн компьютерийн зайг үргэлж 100 хувь цэнэглэх ёстой эсвэл зайны эрчим хүчний түвшнийг харгалзан цахилгаанд залгаж салгах ёстой юу. “BBC Mundo” цахим хуудаст олон мэргэжилтний ихэнх нь лити өнгөлөг цагаан металлаар хийсэн зайг хэрхэн ашиглах хамгийн сайн ямар арга байдаг талаар зөвлөгөө өгчээ.

Тэдний хэлснээр зайны технологи үе дамжин улам сайжирч байна. Их Британи, Ирланд дахь “Леново” технологийн компанийн захирал Ашлей Ролфе “10 жилийн өмнө нөүтбүүкийн зайны чанар олон удаа цэнэглэсний дараа муудаж эхэлсэн. Харин одоо зөөврийн компьютерийн зай нь ихэвчлэн 3-5 жилийн эдэлгээтэй байх болсон. Ингэснээр 500 болон 1000 удаагийн давтамжтай цэнэглэх боломжтой болж байна” гэв.  “Леново” технологийн компанийн захирал Ашлей Ролфе “Зөөврийн компьютерээ цахилгаанд залгаад цэнэглээд орхих болон үргэлж 100 хувь цэнэглэх нь найдвартай аюулгүй, жирийн зүйл юм байна. “Леново” компанийн болон бусад компанийн зөөврийн компьютер нь зайгаа хэт халах, хэт цэнэглэхгүй байхыг баталгаажуулахын тулд мэдрэгч, хяналтын логикийг ашигладаг” гэж ярьжээ. Гэхдээ зөөврийн компьютерийн зайг үргэлж 100 хувь байлгах нь түүний эдэлгээний хугацааг бага зэрэг багасгадаг байна. HP зөөврийн компьютерийг үйлдвэрлэгч “BBC Mundo” цахим хуудаст “Манай компанийн зүгээс зөөврийн компьютерийг тогтмол хувьсах гүйдэл тогонд залгаж үлдээ гэж зөвлөхгүй” хэмээжээ.

 

Х.Оюунболд

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
625490
1 эможи

keyboard_arrow_up