Хаа ч байсан ажлаа хийж байгаа юм шиг харагдуулдаг унтлагын хувцас гарчээ

админ
2020 оны 5 сарын 13

Arslan.mn

Гэрээсээ ажиллаж буй хүмүүс хэр олон байна даа? Эсвэл ажлаа хийж байна гээд жаахан амраад авч байгаа хүмүүс ч юм уу. Доор харагдаж буй хөдөлгөөнт зураг дээрх шиг үйл явдал тохиолдсон юм биш биз?

Гэртээ тухтай баймаар байвч байнга видео хурал хийж, ажил хэрэгч харагдах хэрэгтэй байгаа хүмүүст зориулсан нэгэн унтлагын хувцас харин худалдаанд гарчээ.

Камерт өртөх хэсэг нь яг л ажлын цамц шиг, харин үлдсэн хэсэг нь гэрийн таатай, чөлөөтэй хувцас.

Ийм гурван төрлийн загвар гарсан байна.

"Whatever" гэх Японы бүтээлч байгууллагаас энэхүү хувцсыг хийсэн юм. "WFH Jammies" танд хувцсаа солихгүй байх, шууд орондоо эргээд шургах таатай боломж олгоно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
617031
1 эможи
keyboard_arrow_up