ГЭГЭЭЛЭГ: Хорио цээрийн үед амьдралаа хэрхэн өөрчлөх вэ

2020 оны 4 сарын 03

Нар мандлаа. Өнөөдөр бүхий зүйлс шинээр урган дэлгэрч байна. Магад бидэнд ч гэсэн нэг ширхэг үс, эд эсүүд шинээр бий болж байгаа. Өнөөгийн нийгэмд хүн бүр ажил гэр хэмээх хэмнэлд автаж буй ч, хэсэгхэн хормыг өөртөө зориулаасай хэмээх бодол эрхгүй хөвөрнө.

Бид бүхэн даяарчлагдаж буй нийгэмд дэндүү завгүй ажилласаар юмсыг анзаарах сөхөө, хүнийг хайрлах хайр багассаар байна. Гэвч “Covid 19” вирусийн ачаар хүн, амьтан бүгд л амарч буй. Тиймээс энэ хугацааг ашиглаад амьдралаа, байгаа байдалдаа дүгнэлт хийгээсэй гэсэндээ дараах зөвлөгөөг өгч байна. Энэ хугацааг ашиглаад өөрийгөө, гэр бүлээ, хүүхдээ нэг өнгийгөөд үзээрэй.

Өөр рүүгээ өнгийхдөө:

  • Ном унш
  • Чимээгүй суу
  • Мэдээ үз

Гэр бүл рүүгээ өнгийхдөө:

  • Эхнэрээ/ээжийгээ/хүүхдээ хар
  • Асуудлуудаа бич, хэрхэн давахаа бич
  • Чадахгүй бол тусламж гуй

Хүүхэд рүүгээ өнгийхдөө:

  • Өрөөг нь тойруулаад нэг харчих
  • Юу унших, зурах, тоглох дуртайг нь асуу
  • Хамтдаа ном унших уу гэж асуу
  • Ирээдүйн талаар ярилц

Энэ бүхнийг хийх гээд оролдоод үзээрэй. Амьдрал хүнд, амьдрах бүр ч хүнд. Гэвч бага багаар хичээж, хамтдаа Кайзен арга барилд суралцацгаая.

А.БЯМБАСҮРЭН

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
4
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
615629
4 эможи
keyboard_arrow_up