“Covid-19“-ийн эрсдлийн үед ахмад настан, архаг өвчтэй хүмүүсийн анхаарах зүйлс

2020 оны 2 сарын 29

ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN

Коронавируст халдвар (COVID-19)-аар ахмад настан, чихрийн шижин, артерийн даралт ихдэлтэй, хавдар, зүрх судас, бөөр, амьсгалын замын өвчтэй, дархлаа дарангуйлах эм хэрэглэдэг хүмүүс хүндрэх эрсдэлтэй байгааг ДЭМБ-аас анхааруулж байна.

Иймд ахмад настан, архаг өвчтэй хүмүүс дараах зүйлсийг анхаарна уу. 

  • Эмчийн хяналтад тогтмол байх
  • Эмийг эмчийн зааврын дагуу хэрэглэх
  • Холбоо барих хүний утасны дугаартай байх
  • Давс, чихэр, өөх тос багатай хоол, хүнс хэрэглэх
  • Халуун, бүлээн шингэн зүйл уух
  • Сайн унтаж амрах
  • Тайван стрессгүй ядрахгүй байх
  • Дулаан хувцаслах, даарахгүй байх
  • Өөрт тохирсон дасгал хөдөлгөөн хийх
  • Ханиаж, найтааж байгаа хүнээс хол байх
  • Олон нийтийн газраар явахгүй байх
  • Амны хаалт зүүх
  • Гараа сайтар савандаж угаах
  • Бие тавгүйрхвэл Яаралтай тусламжийн төв – 103, СЭМҮТ – 1800-2000 утсаар зөвлөгөө авах, харьяа сум, өрхийн эрүүл мэндийн төвд хандах

Та өөрийгөө аюулт өвчнөөс хамгаалж чадна. 

 

Эх сурвалж: ЭМЯ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614231
2 эможи

Зочин
2020-02-29 15:49
keyboard_arrow_up