ЗӨВЛӨГӨӨ: Хамгийн сайн ЗӨГИЙН БАЛ ямар өнгөтэй байдаг вэ ?

2020 оны 1 сарын 14

Arslan.mnЗөгийн бал тод шаргал хүрэн бор өнгөтэй байх бөгөөд нэгээс нөгөө өнгөд шилжих завсрын  олон өнгийг өөртөө агуулсан хадгалсан байдаг. Балны энэ олон өнгө нь тэр нутгийн цэцэгт ургамлын бүтэц бүрэлдэхүүнээс их хамаарна.

Балт ургамлыг ерөнхийд нь хоёр бүлэгт хувааж болно. Гол төлөв нэг язгуур дүрсийн ургамлаас  цуглуулсан бал  голдуу завсрын олон өнгөтэй амт нь янз бүр байна. зөгийн балны өнгө, амт чанар цэцэгт ургамлын бүрэлдэхүүнээс хамаарах тул зөгий их суудаг хэдэн ургамлын талаар  авч үзье.

Хөвөн оройт цэцгийн бал нь шингэн чанартай өтгөрүүлж талст хэлбэрт оруулахад цагаан өнгөтэй болдог. Амт сайхан тансаг үнэртэй байна.

Зээрэн шилбэ цэцгийн бал өнгөгүй буюу шаргал шингэн бөгөөд хатаж талсжуулахад бүдүүн ширхэгтэй цагаан өнгийн нунтаг болдог. Тансаг сайхан үнэртэй амт их сайхан байдаг тул энэ цэцгээс авагдсан бал нь их дээгүүр чанарт ордог. Манай оронд зээрэн шилбэ өргөн тархсан ургамлын нэгэнд орно.

Наран цэцгийн бал нь шаравтар өнгөтэй талст нь бүдүүн ширхэгтэй болж хатах бөгөөд хүнсэнд хэрэглэхэд тохиромжтой байдаг.

Хар мод, нарс, өөр төрлийн ургамлын иш, навчнаас  цуглуулсан бал чанарын хувьд доогуур байр эзлэх боловч нэг сайн тал нь микроб устгах чадвар сайтай байна. ийм балыг хүнсэнд хэрэглэхээс эмчилгээний зориулалтаар ашиглавал илүү зохимжтой болно. Навчит модноос цуглуулсан бал хар бор өнгөтэй байхад шилмүүст модных ногоон туяа бүхий шингэн байдаг ажээ.

Олон язгуур, дүрсийн ургамлаас хольж цуглуулсан бал нь амт чанарын хувьд илүү онцлогтой, витамин болон тэжээллэг бодисоор давуутай байна. бас улирал дагаж балны чанар өөрчлөгдсөөр байдаг.

Хаврын цэцгээс авсан нь нэг янз байхад зуных өөр байна. Иймд бал хураадаг аж ахуй улирал тутмын балыг хооронд нь хольж амт үнэр агуулагдах бодисын хольц найрлагыг хооронд нь тэгшитгэж байх нь зүйтэй юм.

 

Эх сурвалж: amazingnews.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612589
0 эможи

keyboard_arrow_up