Өглөөний цайгаа уухгүй байх нь ямар хор уршигтай вэ?

админ
2019 оны 7 сарын 21

Удаан хугацаагаар өглөөний цайгаа уухгүй байснаар:

Ходоод гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн аажмаар буурч өтгөн хаталт үүснэ
Цөс зогсонгошиж, өтгөрнө
Цөсний чулуу үүсэх нөхцөлийг бүрдүүлнэ.
Анхаарал төвлөрөх нь багасна
Ажлын бүтээмж буурна
Дархлаа суларна
Жин нэмнэ
Зүрх судасны өвчин, ходоод гэдэс, чихрийн шижин өвчинд өртөх зэрэг эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Иймээс та эрүүл амьдралыг эрхэмлэж, аливаа өвчнөөс өөрийгөө сэргийлж , гэр бүлээрээ өглөөний цайгаа тогтмол ууж занших хэрэгтэй.

Өглөөний цайнд юу хэрэглэвэл зохих вэ?:

Өглөөний цай нь ходоод гэдсийг механик , химийн цочролоос сэргийлсэн, шингэц сайтай тэжээллэг байх ёстой.
Гурил, гурилан бүтээгдэхүүн (хөх тарианы хар гурилын талх, бүхэл үрийн гурилын талх, хивэгтэй талх түлхүү хэрэглэх )
Сүү сүүн бүтээгдэхүүн ( исгэлэн биш шинэ тараг, хоормог, аарц, аарцны ундаа гэх мэт)
Шинэхэн ногоо, ногооны салат, ногооны зутан
Жимс жимсгэнэ, жимсний шүүс, жимсний чанамал
Өндөг
Ус уух ( зөгийн балтай, лимонтой)

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606009
0 эможи

keyboard_arrow_up