Салфеткан маск хэрэглэхдээ анхаарах зүйлс

2019 оны 5 сарын 22

GIF by Wheesht

Чийгшүүлэх, цайруулах, бүр зарим бүдэг үрчлээ арилгах үйлчилгээтэй шингэн агуулсан энэхүү маск нь нимгэн хөвөн даавуун бөгөөд хэрэглэхэд маш хялбар. Тэгвэл та уг сальфеткан масканд мөнгөө үрэхээсээ өмнө арьс судлаач уг маскны талаарх өгсөн тайлбарыг сонирхоно уу.

1. Уламжлалт маскыг орлож чадахгүй
Хэдий маск гэдэг нэртэй боловч жинхэнэ уламжлалт маскыг орлож чадахгүй. Хөвөн даавуун сальфетка нь серумд тулгуурласан шингэнд дүрсэн байдаг. Тиймээс тэд арьсыг гуужуулж, бас гүн цэвэрлэхгүй. Гэхдээ л ихэнх нь олон төрлийн витамин, амино хүчил, эрдэс бодис агуулсан байдаг учир өөрсдийн өгөх шим тэжээлээ өгч чадна. Мөн шавар маск шиг арьсыг хуурайшуулахгүй.

2. Мөн серумыг орлож чадахгүй
Эдгээр маск нь илүү тансаг хэрэглээ бөгөөд онцгой тохиолдолд юмуу арьс их хуурайшсан үед заримдаа хэрэглэж болно. Гэвч өдөр бүр хэрэглэвэл үнэтэй тусна. Харин долоо хоногт нэг удаа хэрэглэж байхыг зөвлөж байна. Чийгшүүлэгч серумыг байнга орлож чадахгүй учир серумыг хэрэглэж байгаарай.

 


3. Арьсыг чийгшүүлэхэд хамгийн тохиромжтой
Шингэнд суурилсан бүтэцтэй уг маск нь арьс чангаруулах, батганаас сэргийлэх, үрчлээ арилгах зэрэг үйлчилгээтэй гэгдсэн байдаг боловч та арьсаа чийгшүүлэхэд л хэрэглэхэд болно. Учир нь тэд эдгээр олон янзын нөлөө үзүүлдэг гэсэн клиникийн баталгаа байхгүй. Маскыг нүүрэндээ тавих үед арьсны шингэний түвшинг нэмэгдүүлж өгдөг.

4. Батганд өртөмтгий арьсанд хэрэглэхэд тохиромжгүй
Маск тавих үед нүүрэн дээрх шингэн ууршиж, арьсны халууны хэмийг нэмэгдүүлдэг. Хэм нэмэгдсэнээр арьсны гадарга дээр батга үүсгэдэг бактериуд үржих нөхцөл болдог. Хэрэв та батга их гардаг эсвэл тослог арьстай бол эхлээд нэг хацар дээрээ маскаа тавиад туршаад үзээрэй.

5. Нүүрэндээ тавих
Иймэрхүү маск бүгд нэг хэмжээтэй байдаг. Харин нүүрний хэлбэр, хэмжээ бүр адилгүй шүүдээ. Тиймээс духнаасаа эхэлж тавихдаа нүдээ нүхнүүдэд нь тааруулж тавина. Дараа нь хацрандаа тавиад гараараа гулгуулж эрүү хүртлээ тавина. Маскныхаа ид шидийг үзье гэвэл хэвтэж байгаад тавиарай.



6. Тэд маш цэвэрхэн
Салфеткан маскууд нисэх онгоцны нэгэн хэрэглээ болоод байгаа. Учир нь тэд уламжлалт маскууд шиг түрхсэний дараа нүүр, гараа угаах хэрэг гарахгүй, зүгээр л тавьчихаад явахад болно.

Эх сурвалж: times.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
603829
1 эможи

keyboard_arrow_up