ЦУВРАЛ 8: Монгол орны үзэсгэлэнт 100 байршил

2019 оны 5 сарын 21

Монгол орны үзэсгэлэнт нутгийг зорин ирэх гадаадын жуулчдын тоо нэмэгдэж байгаагийн зэрэгцээ Монголчууд бид өөрсдөө ч эх орноороо аялж, амралт зугаалгаа идэвхтэй өнгөрүүлэхийн тулд хөдөө орон нутгийг, тэр дундаа байгалийн үзэсгэлэнт газруудыг зорих нь ихэсжээ. Тиймээс Garmin GPS Mongolia энэ зун заавал очиж үзэх Монголын үзэсгэлэнт 100 газрыг цувралаар хүргэж байна.  Та хадгалж аваад энэ зун аялаарай. 

1. СЭВРЭЙ УУЛ

Arslan.mnГовь гурван сайхан, Хонгорын элс, Сэврэй уул, Ёлын ам гээд Өмнөговь аймгийн үзэсгэлэнт газар нутгийг тоочоод барамгүй. 
Сэврэй уул далайн төвшнөөс дээш 2548, Зөөлөнгийн нуруу 2350 метрийн өндөрт орших бөгөөд хоёр уулын хооронд марз, элс, нуур бүхий хоолой бий. 
Сэврэй ууланд Монголын улаан номонд орсон мануул, хярс, Алтайн хойлог, хонин тоодог зэрэг ан амьтан, жигүүртэн байх нь элбэг.
Монголын түүх соёлын онцгой дурсгалд бүртгэгдсэн Гурван баатарын хадны сүг зураг энд бий.

2.НАМНАН УУЛ

Arslan.mnАймаг, хошууд нь засаг ноёдын нэр, хэргэм зэргээр нэрлэгдэж байсныг 1923 онд Ардын Засгийн газраас өөрчлөхөөр болжээ. 
Ингээд Хатанбаатар вангийн хошууны хурлаар хэлэлцэн Намнан уулын орчимыг Намнан Уулын хошуу болгон өөрчилсөн түүхтэй.
Хоёр аймгийн заагт орших эл хайрхан далайн төвшнөөс дээш 1958 метрийн өндөрт оршино.
Монголд ховордсон амьтан, ургамал энд нэлээдгүй байдагаас үүдэн 200 гаруй га талбай бүхий нутаг дэвсгэрийг хайрханы хамт Улсын тусгай хамгаалалтад авчээ.

3.ЭЭЖ ХАЙРХАН

Arslan.mnЭрт урьдын цагт одоогийн Говь-Алтай аймгийн Эрдэнэ сум Чандмань, Бигэр сумын заагт оршдог Өлийн даваа гэдэг газарт тэнгэр газрын аль нэгтээгээс нэгэн үзэсгэлэн гоо бүсгүй бий болжээ. Түүний нүд гялбам гоо үзэсгэлэнг нь хүмүүс шагшин магтаж алдар цуу нь нутаг орноор тархжээ. Харц ардууд төдийгүй хаад ноёд сонирхон урилга заллага явуулж гэнэ. Ингээд л энэ орчмын хамгийн том ноён Бурхан буудай болон Аж богд хаан тус тусдаа бүсгүйг залжээ.
Ингээд сайхан хувцсаа өмсөөд очсон бүсгүйг Бурхан буудай ч хөл алдан хүлээж авчээ. Тэр үед Бурхан буудай оройдоо жаахан цастай байсанд гоо бүсгүй:

4.МОНГОЛ ЭЛС

Arslan.mnЭнэхүү элс нь Завхан голын хөндий дагуу баруун хойноос зүүн урагш 300 шахам километр урт үргэлжлэн тогтсон Монгол орны хамгийн том элсэн тогтоц юм. Мөн Эрээн, Ажиг, Сангийн далай, Гүн зэрэг олон нуур тогтсон байдаг. Өөрөөр хэлбэл, “гол-нуур-элс” гэсэн байгалийн үзэсгэлэнт байдал, экосистемийн өвөрмөц хослолыг бий болгосон нутаг юм. Монгол элсэн дээр ийш тийш туучин тоглон сандаачаад эргээд харахад хүний хөл хүрээгүй юм шиг зүмбэрлэн хээлж, онгон байгалийн үзэмжээ гайхуулан байдаг ажээ.
Аялал жуулчлалыг хөгжүүлэх, байгаль хамгааллын үйл ажиллагаанд иргэдийн оролцоог дээшлүүлж орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор тус нутаг дэвсгэрийг 2010 онд улсын тусгай хамгаалалтад авч, байгалийн цогцолборт газар болгожээ.

5.ШАРГЫН ГОВЬ

Arslan.mnМонголын алдарт 33 говийн нэг их Шаргын говь нь Монгол Алтайн гол нурууны зүүн бэл, Дарвийн нуруу, Хасагт хайрхан, Хан Тайширын нурууны баруун бэлийн хооронд оршино. Өргөнөөрөө 40-80 км, уртаараа 160 гаруй км өргөн Халиун, Төгрөг, Тонхил, Дарви, Шарга, Тайшир зэрэг 6 сумын нутгийг хамарна. Зундаа 40-45 хэм хүрч халдаг бол өвөлдөө -40 хүртэл хүйтэрдэг, хур тунадас бага, хуурай уур амьсгалтай, хавар намартаа салхи ихтэй.

6.БАЯН ЗАГ

Arslan.mnАнгли хэл дээрх ном зохиолд Flaming Cliffs («Галт хясаа») гэдэг нэр зонхилдог бөгөөд 1920-иод онуудад Америкийн Байгалийн түүхийн музейн зохион байгуулсан Төв Азийн экспедицийг ахлан энд ирсэн палеонтологич Рой Чэпмен Эндрюс хадан хясааны тод улбар өнгөөр өгсөн нэр юм. Уг өнгө нь ялангуяа нар жаргах үед онцгой тодордог. Заг их ургадаг учраас Баянзаг нэрийг авчээ. Мөн нутгийнхан Ширээ шавар, Тэмээн шавар гэхчлэн нэрлэх нь бий бөгөөд Төв Азийн экспедицийнхний баримт материалд Шавар ус гэсэн байдаг.

7.ЭЛСЭН ТАСАРХАЙ

Arslan.mn

8.ҮҮРЭГ НУУР

Arslan.mnҮүрэг нуур нь Алтайн салбар Цагаан шивээт, Түргэний уулсын хоорондох битүү хотгорт тогтсон гадагшаа урсгалгүй нуур юм. 1426 метрийн үнэмлэхүй өндөрт орших дугуй хэлбэртэй энэ нуурын урт нь 19 км, өргөн нь 18 км байдаг ажээ. Нуурын эрэг хөвөө нэлэнхүйдээ бага зэрэг налуу, ус руу түрж орсон булан тохой, арал хойг огт байхгүй, эргийн шугам бага зэргийн хэрчигдсэн байна.
Цагаан шувуут, Цагдуул, Хариг зэрэг хэд хэдэн гол горхи нь нууранд цутгах боловч олонхи нь түр зуурын урсгалтай юм. Байнгын урсацтай нилээд том гол нь нуурын баруун хойноос цутгах Харигийн гол ажээ. Харигийн голын цутгалан хавьд намагжиж элдэв төрлийн бут бургас ургасан байдаг. 
Үүрэг нуурын хотгор говь цөлийн байдалтай тул усны гадаргаас уурших ууршилт ихтэй. Нуурын эргэн тойронд ховордсон шувуу, ан амьтад олноор нүүдэллэн орших нь нуурын үзэсгэлэнг улам бүр тодотгон харагдуулана.

9.ЭГ ТАВТЫН БЭЛЧИР

Arslan.mnБайгалийнхаа унаган төрхийг харьцангуй сайн хадгалж үлдсэн аймаг бол Булган аймаг юм. 
Тус аймгийн Тэшиг сумын нутагт Харгал нуур, Эг-Тарвагатайн бэлчир, Эг тавтын бэлчир зэрэг байгалийн үзэсгэлэнт сонин тогтоц бүхий газрууд олон бий. Эдгээр сайхан газрууд нь Урантогоо, Зэд бүтээлийн нуруудаар үргэлжлэн харагдана.

10.БАГА БОГД УУЛ

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
2
angry an post
1
603755
13 эможи

zaluu
2019-05-21 18:54
eg tavtiin belchiriig share hiimeer bna
Дамба
2019-05-21 18:16
100 байршил байхдаа яахавдээ. Google translate ашиглачихав уу яав?
Монгол орны үзэсгэлэнт

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up