Маш ҮР БҮТЭЭЛЧ хүний баримтлах өглөөний ДОЛООН ЗАРЧИМ

2019 оны 9 сарын 16

Arslan.mn

Өглөө босоод доорх 5 зүйлийг хийх нь эрүүл мэндэд ЭЕРЭГЭЭР  нөлөөлдөг байна.

1. Өглөөний нар харах
АНУ-ын Northwestern University–ийн судалгаагаар өглөөний нар хүний эрүүл мэндэд тустай болохыг тогтоожээ. Өглөөний наранд биеэ ээдэг хүмүүс, үдийн 12 цагийн сүүлээр наранд биеэ ээдэг хүмүүстэй харьцуулахад илүү дархлаа сайтай байдаг аж.

2. Ус уух
АНУ-ын University of Pittsburgh-гийн анагаах ухааны төвийн судалгаанд зааснаар өглөө ус уухгүй бол өдөр ус дутагдаж амархан уурлах, бие сульдах, нойр хүрэх, хараа муудах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг байна.

3. Өглөөний хоол идэсний дараа дасгал хөдөлгөөн хийх
Өглөөний цайгаа уулгүйгээр биеэ хэт ачаалж дасгал хөдөлгөөн хийх тэр тусмаа гүйх нь хүний биед хортой гэнэ. Хэрэв өглөө бүр тогтмол дасгал хийдэг бол хоол идсэний дараа хийх хэрэгтэй. Өглөөний хоол идээгүйн улмаас уур хүрэх, толгой эргэх ба сэтгэн бодох чадваруудад сөргөөр нөлөөлдөг байна.

4. Уургаар баялаг хоол идэх
Өглөөний хоол идэх нь хүний биеийн бодисын солилцоог дэмжих олон ач тустай. Гэхдээ уураглаг хоол идсэнээр биеийн булчин нөхөн төлжиж өдрийн турш цоглог эрч хүчтэй байдлыг нэмэгдүүлдэг. Гэхдээ өглөө гадил жимс нохойн хошуу гэх мэт жимсийг хэрэглэж болохгүйг санаарай.

5. Стрессдэхгүй байх
Өдөр тутмын амьдралд бухимдах стрессдэх зүйл зөндөө бий. Гэвч өглөө уурлаж бухимдсанаар хүний биед тийм ч сайнгүй. Өглөө уурлаж бухимдах нь таны ажлын бүтээмжээс бууруулдаг төдийгүй амархан хөгшрөх үндэс суурийг бий болгодог.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
601868
5 эможи

keyboard_arrow_up