Нимгэн уруултай бүсгүйчүүд анхаарлаа хандуулаарай
Жижигхэн уруултай ихэнх бүсгүйчүүд уруулаа хэрхэн том, дур булаам харагдуулах вэ? гэж их боддог нь зарим нэг судалгаанаас харагддаг. Хэрвээ та том сайхан уруултай төрөөгүй бол ботокс болон гоо сайхны мэс засал хийлгүйгээр хэрхэн том, дур булаамхарагдуулах 5 зөвлөгөөг бид танд хүргэж байна.
1. Цусны эргэлтийг сайжруулах
Уруулаа байнга имрэх байдлаар цусны эргэлтээ сайжруулж болно. Оливийн тосыг зөгийн бал болон сахартай хольж урууландаа алгуур массаж маягаар түрхэж өгнө. Энэ хялбар массаж урууланд очиж, цусны эргэлтийг сайжруулж, уруулыг дүүрэн том болгож харагдуулна. Мэдээж үр дүн нь үүрд тогтохгүй учраас үүнийг тогтмол хийх хэрэгтэй. Бас арьсаа гуужуулсны дараа чийгшүүлэгч түрхэхээ битгий мартаарай. Уруул өнгөлөгч юмуу тос түрхэж, уруулаа чийгшүүлэх нь уруулны өнгө үзэмжийг сэргээдэг.
2. Уруулын хүрээг зузаан харагдуулах
Уруулаа том харагдуулахын тулд эхлээд хүрээлэгчээр уруулынхаа өнгөтэй ижил өнгөөр хүрээлнэ. Хөнгөхөн жигд хүрээлэхгүй бол хиймэл харагдах магадлалтай. Дараа нь уруулаа харандаагаар будна. Энэ нь уруулыг үзэмж сайтай том сайхан харагдуулна.
3. Уруулын өнгөний асуудал
Хэрвээ та уруулаа бараан өнгөөр будвал таны уруулыг жижиг харагдуулна. Харин та гэгээлэг өнгөөр будвал илбийн юм шиг тодорч сайхан харагдана. Тиймээс уруулаа том харагдуулахыг хүсвэл илүү гэгээлэг өнгүүдийг сонгоорой.
4. Уруулын будгаа уруулынхаа зузаанаас хамаарч будаарай
Уруулын будаг нь таны уруулны хэмжээнээс хэтрэхгүй байх хэрэгтэй бөгөөд гялалзсан байдал нь уруулыг чинь илүү тод, том харагдуулдаг
5. Хуучны сайн найз Вазелин
Хэрвээ та яарч байвал уруулдаа вазелин түрхээрэй. Вазелин нь таны уруулыг зөөлрүүлэн дур булаам харагдуулна.