Аль ордныхон 12-р сард хайр дурлалаа олох вэ

2018 оны 11 сарын 21

Намрын сүүлийн сар өндөрлөж, 12 дугаар сар гарах дөхлөө. Ирэх сард ямар ордынхонд Хайрын бурхан ивээлээ хайрлах бол?

Арслан
Арслангуудыг ялгуусан ялалт, байлдан дагуулалтын сар хүлээж байна. Тэд ирэх сард анхаарал, халамж дунд умбах болно. Романтик үдэш, болзоо болгон амжилттай явагдаж, нөлөө бүхий ивээн тэтгэгч олдох магадлалтай.

Хилэнц
Од, гаригийн зурхайнаас харахад хилэнцүүд 12 дугаар сард хайр дурлалтайгаа учрах магадлал маш өндөр байна. Тэд байдлыг бүрэн гартаа авч, гаргасан бүх санаачилга эсрэг талаас дэмжлэг хүлээнэ. Сарын 2, 3 дахь хагаст ганц бие хилэнцүүд ихэнх нь хостой болно.

Мэлхий
2018 оны төгсгөл тэдний хувьд маш романтик үе байх болно. Ганц бие мэлхийнүүдэд энэ үед идэвхтэй байхыг зөвлөж байна. Шинэ хүнтэй танилцах нь сайхан сэтгэгдэл төрүүлэхээс гадна толгой эргүүлсэн галзуу дурлалын эхлэл болох магадлалтай. Хосууд тун дотно харилцаатай сарыг өнгөрөөнө. Гэрлэх санал хүлээж авах болно. 

Ихэр
Ихрүүдийн хувьд шинэ харилцаа үүсгэхэд хамгийн тохиромжтой сар. Эсрэг хүйснийхэн энэ сард ихрүүдийг маш их анхаарна. Найз бүсгүй, залуутай ихэр хайраа хууль ёсоор батлуулах шийдвэр гаргана. 12 дугаар сарын сүүлчийн долоо хоног ихрүүдийн хувьд хамгийн аз жаргалтай үе байх болно.

Үхэр
Хувь заяагаа шийдвэрлэх чухал шийдвэр гаргах сар. Тэд хамтран амьдрах, хэрэв хамт амьдарч байгаа бол гэрлэх талаар бодож эхлэнэ. Сүүлийн долоо хоногт таны амьдрал романтик үдэш, аз жаргалаар бялхана.

Охин 
Гэр бүлтэй, ганц бие бүх "Охины ордынхонд" маш сайхан сар ирэх гэж байна. Хосуудын харилцаа улам итгэлцэж, гэрбүл бат бэх болно. Ганц бие охидууд яарч болохгүй ч бас хүлээгээд хэрэггүй. Таны байнга харилцдаг ойрын хүмүүс дотроос хайрт чинь тодрон гарч ирэх магадлалтай.

Нум
Нумын ордныхны хувьд хурц содон үйл явдалгүй, жирийн л сар байх болно. Гэрийн ажилдаа дарагдаад романтик цаг танд олдохгүй. Ганц бие нум шинэ хүнтэй танилцаад хэрэггүй, ганцаараа юм бодож, бясалгах хэрэгтэй.

Жинлүүр
Хувийн амьдралд нь маш их саад, бэрхшээл таарна. Найзлаад удаагүй байгаа хосууд 12 дугаар сарын 20 гэхэд салах магадлал өндөр. Ганцаараа жинлүүрүүд итгэд найдвар нь биелээгүйгээс сэтгэлээр унах болно. 

Хумх
Ирэх сар тэдний хувьд шинэ нээлтийн сар байх болно. Харамсалтай нь шинэ нээлт, мэдээлэл тэднийг баярлуулахаасаа илүү гомдооно. Хайртай хүнийхээ урвалт, эсвэл далд муу санааг олж мэднэ. 

Матар
Маш хүнд сар байх болно. Тогтворгүй байх тул хэн хэнийгээ хардаж сэжиглэнэ. Нэгнийхээ хувийн амьдралд хэт нэвтэрснээс хэрүүл маргаан гарч, салахдаа тулна. Ганц бие матрууд энэ сард шинэ хүнтэй танилцахыг ч хүсэхгүй.

Хонь
Хосуудын харилцаа мухардаж, яахаа мэдэхгүй болно. Энэ үед гуравдагч этгээд гарч ирснээр асуудал улам хурцадна. Ингэснээр шинэ жилийн баярыг тэд ганцаараа өнгөрөөнө. 

Загас
Ирэх сар тэдний хувьд маш их стресстэй байх тул хувийн амьдрал ч дампуурна. Хайр дурлалаас гадна амьдралын бусад салбарт ч загаснууд үргэлж хэрүүл маргаанд оролцох тул болгоомжтой байгаарай. 

Эх сурвалж: www.ub.life
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597362
0 эможи

keyboard_arrow_up