Ажлын бүтээмжээ нэмэгдүүлэх өвөрмөц аргууд

2018 оны 11 сарын 20

Тогтсон нэг хэвийн арга барил бүтээмж буурахад нөлөөлдөг гэдгийг та мэдэх үү? Гэтэл ихэнх ном сурах бичиг, вэбсайтуудад бүтээмжийг өглөө эрт босох, цагийн хуваарьтай байх гэх мэт зүйлсээр нэмэгдүүлдэг мэтээр бичсээр байдаг. Тэгвэл энэ удаа бид танд дүрмээс гажсан ч өндөр үр дүнтэй, өвөрмөц байдлаар ажлын бүтээмжээ нэмэгдүүлэх аргыг хүргэж байна. 

Arslan.mn

1 Харанхуйгаас айх хэрэггүй

Энэ нь таныг шөнө болгон сэрүүлэг тавьж босоод ажлаа хий гэсэн үг огт биш. Харин заримдаа шөнө унтах гэхээр болж өгөхгүй, толгойд түмэн бодол эргэлдээд байгаа үедээ өдөр нь хийх гээд болж өгөхгүй байсан ажлаа хийгээд үзээрэй.

Учир нь өдрийн цагт таны анхаарал маш олон зүйлд сатаардаг бол "шөнө" таныг зөвхөн нэг л зүйлд анхаарах боломжийг гаргаж өгдөг. Мөн харанхуй нь багахан хэмжээний айдсыг дагуулдаг бөгөөд айдас нь хүний анхаарал төвлөрөлийг нэмэгдүүлж түргэн хугацаанд гарц шийдэл гаргахад нөлөөлж байдаг байна. Үүнийг та өөртөө давуу тал болгон ашиглаж сурах хэрэгтэй.

Харанхуйгаас айх хэрэггүй

2 Хайрцгаасаа гар

Хийж буй зүйлээ зөвхөн өөрийн чадвараар хязгаарлах хэрэггүй. Харин өмнө нь ашиглаж байгаагүй шинэ арга техникүүдийг туршиж ажилдаа хэрэгжүүлэх хэрэгтэй. Магадгүй танд гэртээ түлхүүрээ мартан цонхоороо орж байсан тохиолдол байгаа л байх. Харин энэ бол та зөвхөн түлхүүртэй байж л гэртээ орж чадна гэсэн үг биш гэдгийг харуулж байгаа хэрэг юм.

Ихэнх тохиолдолд хийж дадсан арга барилаа өөрчлөх нь эрсдэлтэй байдаг ч хожим гарах үр дүн нь таныг гайхшруулах болно. Илүү их загас баримаар байвал нуурын эрэг дээр зогсоод байлгүй завиа сэлүүрдэж нуурын голд очоод үз.

Хайрцгаасаа гар

3 Шаардлагатай үед найзуудаасаа зай барь

Зарим тохиолдолд найзууд тань таны бүтээмжид сөргөөр нөлөөлөх тохиолдол байдаг. Учир нь тэдэнд таны анхаарлыг сарниулах хосгүй чадвар бий. Гэвч тэд өөрсдөө таныг хохироож байгаагаа огт мэдэхгүй. Тиймээс шаардлагатай үед тэднийг өөрөөсөө бус та өөрөө тэднээс түр хугацаагаар зай барьж сурах хэрэгтэй. Энэ танд өндөр бүтээмж өгөхөөс гадна хэн таны жинхэнэ найз вэ гэдгийг шалгах шалгуур болох болно.

Шаардлагатай үед найзуудаасаа зай барь

Эх сурвалж: CAAK.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597341
0 эможи

keyboard_arrow_up