МЭДҮҮШТЭЙ: Таны санхүүг дээшлүүлэх 30 секундын ГУРВАН ЗУРШИЛ

админ
2019 оны 11 сарын 07

Arslan.mn

Ердөө 30 секундийн дотор та ажил мэргэжил болон санхүүгээ сайжруулж чадна гэж хэлбэл та яах вэ? Дараах 30 секундийн зуршлуудыг хэрэгжүүлж эхэлснээр хагас минутын дотор та их зүйлийг хийж чадна.

ЗУРШИЛ 1: ҮРЭХДЭЭ УРАЛДААНЫ МОРЬ, ХУРИМТЛУУЛАХДАА УРГАА ХАД

Таны өдөр тутам хийж буй санхүүгийн жижиг шийдвэрүүд ирээдүйд том нөлөө үзүүлэх боломжтой. Жишээ нь үнэтэй кофе худалдаж авах эсвэл бараг л ижил чанартай, сайхан амттай боловч энгийн чанасан кофе авах гэх мэт. Ийм шийдвэрүүд урт хугацааны санхүүгийн зорилго буюу орон байр авах гэх мэт хэрэгцээгээ хэр хурдан хангахад нөлөөлнө.

Зохиолч Жекоб Ланд Фискерын зөвлөснөөр аливаа санхүүгийн шийдвэрийг гаргахын өмнө "Хааз ба Тоормосны шалгалт" буюу зарцуулалтандаа “хааз гишгиж” мөнгө хэмнэснээр зорилгодоо хүрэхэд нэг алхам ойртох эсвэл мөнгө зарцуулснаар тоормосолж зорилгодоо хүрэх хурдыг удаашруулна гэж бодож бай. Тиймээс худалдан авалт хийхээсээ өмнө тухайн зүйл таны хадгаламжийг түргэсгэх эсвэл багасгах мөн хэрэв хариулт нь сүүлчийнх бол та тэрхүү зүйлгүйгээр байж чадах уу гэсэн асуултыг өөрөөсөө асуугаарай. Ихэнх тохиолдолд хариулт “Тийм” байх болно.

ЗУРШИЛ 1: ҮРЭХДЭЭ УРАЛДААНЫ МОРЬ, ХУРИМТЛУУЛАХДАА УРГАА ХАД

 ЗУРШИЛ 2: БАРИМТУУДАА БҮРТГЭ ЗАРДЛАА ХЯНА

Олон баримтуудынхаа учрыг олохоос залхаж байна уу?

ЗУРШИЛ 2: БАРИМТУУДАА БҮРТГЭ ЗАРДЛАА ХЯНА

OneReceipt эсвэл Receipts by Wave мэтийн үнэгүй аппликейшнуудыг ашиглаад үзээрэй, баримтуудын зургийг авч өдөр тутмын худалдан авалтууд болон өрхийн санхүүгээ хялбархан хянах боломжтой. Манай Монголын баримт бүртгүүлдэг апп өрхийн санхүүгийн зарлагыг гаргаад ирж болдоггүй д юм байхдаа.

 ЗУРШИЛ 3: ЮУНЫ ТӨЛӨӨ ИНГЭЖ ЗҮТГЭЭД БАЙГАА БИЛЭЭ?

Маркетингийн судалгааны сэтгүүлд хэмнэлт хийх зорилгыг тань сануулах зүйлийг гарын дор, ойрхон хадгал хэмээн зөвлөжээ. Жишээ нь, та хүүхдүүдээ сайн сургуульд сургах гээд сургалтын төлбөрийг нь хуримтлуулж байгаа бол хүүхдүүдийнхээ зургийг түрийвчиндээ эсвэл байнга харагдах газар байрлуулснаар төлөвлөөгүй зарцуулалт хийхээс өөрийгөө аварч чадах аж. Торонтогийн Их Сургуулийн маркетингийн профессор Дилип Соман "Санхүүгийн сахилга баттай зорилго ихэвчлэн гэр бүлийнхний төлөө байдаг бөгөөд гэр бүлийнхээ зургийг харах, тэдний төлөөх анхны зорилгоо санах нь хүчтэй сэтгэгдэл төрүүлж, сэтгэл зүйд нөлөөлдөг" хэмээжээ.

Эх сурвалж: info.ncd.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595093
7 эможи

Зочин
2019-11-08 11:37
Зочин
2019-09-23 09:10
сонирхолтой
keyboard_arrow_up