“Мас“ дээр таны ажлыг хөнгөвчлөх коммандууд

2018 оны 5 сарын 21

Сүүлийн үед монголчууд "Apple" брэндийн Мас, Macbook компьютеруудыг ашиглах болсон. Мэдээж бидний дассан Windows үйлдлийн системийг бодоход IOS нь эхлээд ажиллаж сурахад их түвэгтэй. Сурсны дараа та Windows-ыг голно гэдэгт харин итгэлтэй байна. Ингээд таныг тус компьютер дээр ажиллахад туслах коммандуудыг танилцуулж байна. 

"Мас" дээр таны ажлыг хөнгөвчлөх коммандууд

 

Command + Space Bar

Энэхүү үйлдэл нь таны дэлгэц дээр хайлтын цонхыг гаргаж ирэх бөгөөд нэмж, хасаж, үржүүлж, хуваах гэсэн тоогоо бичихэд хариу шууд гарч ирнэ. 

Control + Command + Space Bar

Эдгээр 3 товчийг зэрэг дарснаар эможи бүхий гар дэлгэцэн дээр гарах болно. Нүдээ ирмэж байгаа эможи, зүрх зэргийг мессежиндээ ашиглаарай. 

Power + Hold Mute

Номын сан эсвэл олон нийтийн газар компьютерээ асаахад чанга дуугарч хүмүүсийн анхаарлыг татдаг. Тэгвэл та асаах товчлуураа, дууг нь хаах товчлууртай астал нь дарж байвал асах системийн дуу гарахгүй. 

Control + Command + D

Ямар ч хамаагүй мэдэхгүй үгэн дээрээ дараад эдгээр товчлуурыг дарахад үгийн утгыг тайлбарласан толь бичиг гарч ирнэ. 

Command + Tab

Бүх нээлттэй байгаа програмуудаа дэлгэцэн дээр гаргаж хооронд нь хурдан шилжихэд энэ товчлууруудыг зэрэг дарна. Өөр програм руу шилжихийг хүсвэл "command" товчийг дарангаа доош гүйлгэх суман дээр дарахад хангалттай. 

Delete + Fn

Арилгахыг хүссэн хэсгийнхээ эхэнд курсороо байрлуулна. Ингээд дээрх товчнуудыг дарснаар текст тань зүүнээс баруун тийш чиглэлтэй устгагдана. Өөрөөр хэлбэл курсороос хойшоо устгах үйлдэл хийнэ.

Option + Shift + Volume up/down

Дууны чанга сулыг тохируулахад энэ товчны хослолыг ашиглана

Brightness up/down

Дэлгэцний гэрэлтүүлгийг энэ товчны хослолоор нэмж хасна

Option + Shift + Command + Delete

Хогийн саван дахь хэрэггүй зүйлсээ шууд утсгахын тулд дээрх 4 товчлуурын нийлбэрийг ашиглаарай. 

Command + Shift + 3

Ингэснээр та дэлгэцний зургийг тэр чигт нь screen shot хийх бөгөөд авсан зураг заасан хавтсанд ".png" өргөтгөлөөр зураг болон хадгалагдана. 

Command + Shift + 4

Энэхүү коммандын тусламжтайгаар таны зөвхөн сонгосон хэсгийн зургийг авч ".png" өргөтгөлөөр зураг болгон хадгална. 

Command +Shift + Control + 4

Харин уг комманд нь дээрхтэй ижил үйлдэл хийх боловч зургийг хуулбарлан авснаар цахим захидал, "word" файл зэрэг рүү шууд хуулах боломжийг олгодог. 

 

Бусад коммандуудыг доорх линкээр орж үзээрэй!

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57526
0 эможи

keyboard_arrow_up