Хумс бэхжүүлэх 10 шидэт арга

2017 оны 12 сарын 15

Хумсаа сармистай тосонд дүр

Гэмтэлтэй хумсанд хамгийн сайн эмчилгээ бол оливын болон ургамлын тосонд дүрэх байдаг. Хумс хуурайшиж тэжээл дутагдсанаас гэмтдэг бөгөөд тос энэ дутагдлыг нөхнө. Тосондоо сармис хэрчиж хийгээд багаа зэрэг халааж байгаад дүрэх нь хумсыг хамгийн хурдан  хугацаанд бэхжүүлэх арга юм. Туршиж үзээд та үр дүнг нь бишрэх болно.

Зориулалтын тос түрх

Оройд унтахын өмнө хумсандаа Е витаминтай хумсын тос түрхэж хэвшээрэй. Тос түрхсэнийхээ дараа хумсныхаа эргэн  тойронд массаж хийхээ мартэв аа.

Бээлийг мартаж болохгүй

Гэрийн ажил хийдээ, аяга таваг, шал угаахдаа гараа хамгаалж байнга бээлий өмсөөөрэй. Ингэх ёстойг бүсгүйчүүд бүгд л мэддэг ч заримдаа хэнэггүйтдэг  талтай. Аяга таваг угаагч шингэн вок зэрэг нь таны хумсанд хэрхэн сөргөөр нөлөөлж эргээд түүнийг засахын тулд ямар их  ажил орохыг сана.

Биотиноор баялаг хүнс хэрэглэ

Элэг, өндөг,  бүхэл үрийн хүнс, цэцэгт байцаа, авакадо зэрэг нь биотиноор  баялаг хүнс юм. Биотин  нь хумсыг бэхжүүлдэг шидтэй.

Витамин хэрэглэ

Хэрэв  хумс чинь хэврэгшсэн бол А болон С витамин, кальци дутагдсаных. Тиймээс мультивитамин болон кальци нэмэлтээр хэрэглээрэй.

Хумсны будаг арилгагчаас зайлсхий

Ацетон агуулсан хумсны будаг арилгагчийг хэзээ ч бүү хэрэглэ. Энэ нь хумсыг хуурайшуулж гэмтээдэг.  Хөвөнтэй зориулалтын будаг арилгагч ашиглаж үүнийгээ сард 1-2 удаагаас олон ашиглаж хэрэгггүй.

Ус их уу

Ус их уух нь үс болон арьсанд хэрхэн сайнаар нөлөөлдөгийг бид мэднэ. Тэгвэл хумсанд ч ялгаагүй ус хэрэгтэй.

Хумсандаа массаж хий

Хуруу болон  хумсандаа массаж хийж цусны эргэлтийг  сайжруулах нь хурдан  ургах  бэхжихэд  нөлөөлдөг байна. Гараа угаасныхаа дараа чийгшүүлэгч лосьон ашиглан гар, хумсандаа массаж хийж заншвал их сайн.

Хумсаа хайрла

Эцэст нь зөвлөхөд хумс чинь  лааз юм уу онгойход төвөгтэй нарийн зүйл онгойлгох, утасны товчлуур  дарах зэвсэг биш гэдгийг анхаар. Ийм зүйлүүд хийхдээ үзэг юм уу өөр зүйл ашиглаж хумсаа хугарахаас сэргийлж байгаарай.

Эх сурвалж: Times.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51186
0 эможи
keyboard_arrow_up