Амралтын өдрийн гарын хоол ГУЛЯШ

2017 оны 9 сарын 23

Arslan.mn

Ямар хоол хийх вэ гэж та бодож байна уу. Тэгвэл гуляш хийгээрэй гэж зөвлөх байна. Учир нь хийхэд хялбар хирнээ амттай, бас өдөр болгон идээд байдаггүй, олон төрлийн зүйлээр хачирлаж болно. Тиймээс яалт ч үгүй амралтын өдрийн гарын хоол болох болно.

Бүсгүйчүүд угаас мэдрэмжтэй учир гэрийн гишүүддээ тохируулан хэр их хийхээс шалтгаалан хэмжээгээ тааруулаарай. 2 хүнд бол 400-500гр мах байхад хангалттай болдог юм. Энэ хоолыг хийхэд олон сав суулга бохирддогийг эс тооцвол хийхэд хялбархан. 


Эзэгтэй танд:

- Мах, төмс, будаа, лууван, сонгино, сармис, дуртай мах амтлагч байж болно, наранцэцгийн тос, зөгийн бал, сүү /ямар ч байж болно/, давс, элсэн чихэр эдгээр хүнсний бүтээгдэхүүн байхад болно. Хэрвээ салат хийх хэрэгтэй байгаа бол 10 минут хийж болох салатууд http://www.emegteichuud.mn/content/60483.shtml энэ линкээр орж уншаад бэлдээрэй. 

Хийх арга: 

Эхлээд махаа дөрвөлжин том хэмжээтэй хэрч. Дуртай мах амтлагчаараа амталж болно. Давс, сонгино, сармис, лууванд дуртай бол луувангаа махтайгаа адил хэмжээтэй хэрчээд хамт хий. Элдэв амтлагч хийхгүй байсан ч тун амттай болдог. Ингээд эдгээр бэлдсэн зүйлээ битүү чанагчиндаа хийгээд 20-30 минут буцалгана. Битүү чанагчаар мах зөөлөн болдог гэхдээ жирийн тогоондоо зөөлөртөл нь буцалгахад болохгүй юм байхгүй шүү. 

Махаа болж байх хооронд төмсөө арилгаад чана /20 минут орчим буцалгахад бараг болчихсон байна/, мөн будаагаа ч гэсэн даруй тавих хэрэгтэй. Будаагаа агшаахдаа будаагаа маш сайн угаагаад тохирсон усыг хийж, бага зэрэг давс, наранцэцгийн тос хийгээрэй. Тун гоё агшдаг юм. 

Эхлээд төмсөө нух. Сүүгээ бэлдээд сүүн дээрээ бага зэрэг давс, элсэн чихэр хийгээрэй. Нухсан төмсөн дээрээ наранцэцгийн тос, бага зэрэг зөгийн бал хийгээд сүүтэй хольж бэлтгэсэн зүйлээ нэмж сайтар хутга. Цайвар шаргал өнгөтэй болж байна уу. Хамгийн гол нь төмсөө ямар ч товгор зүйлгүй болтол сайн нухвал янзтай болно. Ингээд төмсний нухаш тань бэлэн боллоо. 

Одоо махаа тавагла. Махаа чанасан шөл тань өтгөрч ширгэсэн байгаа биз. Тэгвэл тэр шөлөөрөө соус хийх хэрэгтэй. Хуурай гурил аяганд бэлдээд /багахан гурил шүү/дээрээс нь ус хийгээд сайтар хутга. Энэхүү шингэн зуурмагаа махныхаа шөлөнд хийгээд буцалга. Ингээд таны соус бэлэн боллоо. Энэхүү соусаа махан дээгүүрээ мөн будаан дээгүүр ч асгаж болно. 

Одоо хоол идэх дур хүсэл төрөм таваглах л үлдлээ. Нэмж салатаар хачирлаж болно. Тавтай сайхан хооллоорой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47343
0 эможи
keyboard_arrow_up