Бичил бизнесийнхэнд ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ олгож эхэллээ

админ
2020 оны 12 сарын 02

Arslan.mn

Бичил бизнес эрхлэгчдэд жилийн 11 хувийн хүүтэй, хөнгөлөлттэй зээлийг 24 хүртэл сарын хугацаатай олгож байна. 

Тодруулбал, энэ нь Дэлхийн банкны “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийн санхүүжилтээр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас ажилгүй, хувиараа хөдөлмөр эрхлэгч, жилийн борлуулалтын орлого нь 50 сая төгрөгөөс доош бичил бизнес эрхлэгчдэд олгож буй зээл юм. "COVID-19"-ийн цар тахлын үе дэх эдийн засгийн хариу арга хэмжээний хүрээнд арилжааны банкуудаар дамжуулан олгож буй зээл гэдгийг ХНХЯ-наас мэдээллээ. Нийт зээлийн эх үүсвэр нь 7.4 тэрбум төгрөг бөгөөд Төрийн банк, ХААН банкаар дамжуулан зээлдүүлэх юм. 

Зээлийн хэмжээ: 5-10 сая төгрөг.

Зээлийн хүү: Жилийн 11 хувь.

"COVID-19"-ийн цар тахлын улмаас үүсээд буй эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан 2021 оны 6 сар хүртэл зээлийн хүүг жилийн 7.56 хувь/

Залуу бизнес эрхлэгчдийг дэмжих зорилтын хүрээнд зээлдэгчдийн 30-аас багагүй хувь нь  35 хүртэлх насны залуучууд, 10 хүртэлх хувь нь 60-аас дээш насны иргэд байж болно. 

Нийт зээлдэгчдийн 50-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байна.   

Энэхүү хөнгөлөлттэй зээлд хамрагдах иргэн, хувиараа хөдөлмөр эрхлэгч болон бичил аж ахуйн нэгжүүд харьяа дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар (ХХҮГ)-т цахимаар хандаж, дэлгэрэнгүй мэдээллийг авхыг ХНХЯ-наас мэдээллээ. 

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621694
8 эможи

Алтанжан
2020-12-07 03:35
Бизнес зээл аби
Зочин
2020-12-05 21:27
Hemej awaj bolhi
dylamdorj
2020-12-05 08:44
xaana turuulj xandax we.
Зочин
2020-12-02 12:49
keyboard_arrow_up