КОРОНА: Засгийн газар бүх ААН-дэд хэрэгтэй шийдвэр гаргах уу

2020 оны 3 сарын 21

Arslan.mn

Улсын онцгой комиссын өчигдрийн хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг 2020 дөрөвдүгээр сарын 30-н хүртэл сунгасан. Үүнтэй холбоотойгоор бизнес эрхлэгчид, дотоодын аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа доголдох, эдийн засгийн хүнд цохилтод орж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна. Харин зарим аж ахуйн нэгж, бизнесийн төлөөллүүд нэгдэж УИХ, Засгийн газарт шаардлага хүргүүлэхээр уриалга гаргаад байгаа аж. Тэдний хэлж буйгаар зээлтэй бизнесийн төлөөллүүдийг онцгойлон харж үзэхийг хүсчээ. Дэлхий нийтийг хамарсан аймшигт тахал улс орны эдийн засагт бодитой нөлөөлж, сөхрүүлж буй нь үнэн. Гэвч УИХ, Засгийн газар илүү өргөн хүрээнд асуудлыг авч үзэж нийт аж ахуйн нэгжүүдийн НДШ-ийн төлөлт, ХХОАТ, цалингийн зээл болон ажилласан ч сул зогсолттой үед ч гардаг татварын төлөлтүүд дээр анхаарч, харж үзэхийг уриалмаар байна. 

Корона вирусийн үед ихэнх аж ахуйн нэгжүүд ажлаа онлайн болгон үйл ажиллагаагаа хумих, сул зогсолт хийх зэргээр идэвхтэй үйл ажиллагаанууд зогссон учраас улсад төлдөг татвар, шимтгэлүүдийг төлж чадалгүй эдгээр саруудад өр төлбөрүүдэд баригдаад байгааг хэлж буй. Тиймээс энэ тал дээр Засгийн газраас энэ хүнд цаг үед аж ахуйн нэгжүүдээ харж үзэж, бодит дэмжлэг болох шийдвэр гаргана хэмээн бизнес эрхлэгчид найдаж байгаа аж. 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
615113
1 эможи
keyboard_arrow_up