НДЕГ Капитал банкнаас 104 тэрбум төгрөг нэхэмжилж шүүхэд ханджээ

2019 оны 12 сарын 18

Arslan.mn

НДЕГ Капитал банкнаас 104 тэрбум төгрөгийг нэхэмжилж шүүхэд хандсан байна. 

Энэ талаар Санхүү бүртгэлийн газрын дарга Б.Даваахүү хэвлэлд өгсөн ярилцлагадаа "НДЕГ хуулийн хүрээнд "Капитал" банкинд байршиж байсан мөнгөн хөрөнгийг хурдан хугацаанд, бүрэн авахын төлөө ажиллаж байна. Нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргын “Хөрөнгө нэхэмжлэх тухай”  2019 оны А93 дугаар тушаалаар татан буугдсан "Капитал" банкны эрх хүлээн авагчтай тооцоо нийлэн баталгаажуулах, төлбөрийг нэхэмжлэх, Нийгмийн даатгалын санд буцаан төвлөрүүлэх ажлыг зохион байгуулахыг НДЕГ-т үүрэг болгосон. Энэ хүрээнд манай байгууллагаас ажлын хэсэг байгуулж, өнгөрсөн хугацаанд "Капитал" банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч болон зөвлөлийн гишүүдтэй нийт 26 удаагийн уулзалт хийж, 11 албан бичиг хүргүүлэн, шаардлагатай мэдээллүүдийг 15 удаа цахим хаягаар солилцоод байна. "Капитал" банкны эрх хүлээн авагчтай харилцах болон хадгаламжийн дансны үлдэгдэл, хүүгийн тооцооллыг хийж, тооцоо нийлэн нэхэмжлэх дүнг 104.15 тэрбум төгрөгөөр баталгаажуулсан.

Энэ хэрэг шүүхийн шатанд  яваа. Нийгмийн даатгалын ерөнхий газраас тус банкинд байсан Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийг Банкны тухай хуулийн 73.1.5–д заасан “Даатгагдаагүй хадгаламжийн төлбөр“-т хамааруулахаар.  Мөн хуулийн 71 дүгээр зүйлд заасны дагуу хуулийн хугацаанд нь  нэхэмжлэл гарган хүргүүлсэн. Энэ заалтын дагуу бол тус  мөнгөн хөрөнгө нь даатгуулагч нийгмийн эрсдэлд өртөх үедээ тэтгэвэр, тэтгэмж авах зорилгоор, хуульд заасан хувь хэмжээгээр, ажилтан болон ажил олгогчийн төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөр юм. Гэтэл банкны эрх хүлээн авагч нь Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийг Банкны тухай хуулийн 73.1.8-д заасан “Засгийн газарт өгөх өр төлбөр, албан татвар“-т хамааруулахаар шийдвэр ирүүлсэн.

Манай байгууллага энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу хэрэг үүсгээд явж байна. Энэ мөнгийг “Даатгагдаагүй хадгаламжийн төлбөр“-т хамааруулах юм бол төлбөрийг бүрэн барагдуулж авах боломжтой гэж үзэж байгаа. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн хурлаар ажлын явцын талаар танилцуулж байна. Мөн үүссэн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа ажил, мөнгөн хөрөнгийн талаарх танилцуулгыг бэлтгэн Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Сангийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Үндэсний аудитын газар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар болон хууль хяналтын байгууллагуудад тус тус хүргүүлсэн" гэжээ.

Эх сурвалж: isee.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611713
0 эможи

Зочин
2020-01-03 18:26
АХМАДУУДЫН ТЭТГЭВЭРИЙГ НЭМЖ ӨГМӨӨР БАЙН АА
Зочин
2019-12-19 01:14
зочин
2019-12-18 12:21
Ээ шүүхэд өгч толгойг нь илэхгүйээ АТГ,цагдаад өгч эрүүгийн журмаар шалгуулаа
keyboard_arrow_up