НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол өнөөдөр болно

2018 оны 2 сарын 18

НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол өнөөдөр болно. Энэ удаагийн тохиролд энэ оны нэгдүгээр сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримт багтах аж. Баримтаа энэ сарын 18-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө бүртгүүлэн НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдаж, азтан болох боломжтой юм.

Arslan.mn

Сануулахад, Сангийн сайдын 2017 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдрийн 381 дугаар тушаалаар Сугалааны тохирлоор 2018 оны төсвийн жилд олгох урамшууллын хэмжээг өөрчлөн баталлаа.

НӨАТ-ын сугалааны хонжворын дүн нэмэгдсэнээр,

  • 3 орон тохирсон бол 20 мянган төгрөг хождог байсан нь 50 мянган төгрөг болж нэмэгдэв.
  • 4 орон таарсан бол 100 мянган төгрөг хождог байсан нь 200 мянган төгрөг болж нэмэгдэв.
  • 5 орон тохирсон бол 500 мянган төгрөг хождог байсан нь 1 сая  төгрөг болж нэмэгдэв.
  • 6 орон тохирсон бол 4 сая төгрөг хождог байсан нь 5 сая төгрөг болж нэмэгдэв.
  • 7 орон тохирсон бол та 20 сая төгрөг хождог байсан нь 10 сая төгрөг болж буурав.
  • 8 орон тохирсон бол та 100 сая төгрөг хождог байсан нь 50 сая төгрөг болж буурав.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
8
haha an post
10
wow an post
4
yay an post
2
sad an post
2
ouch an post
5
confuse an post
3
angry an post
5
53989
92 эможи
keyboard_arrow_up