Монголбанк “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ

админ
2021 оны 10 сарын 06

Arslan.mn

Монголбанк “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж 2021 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Баруун салаанд байрлах Бумбатын булагийн орчимд 100 гаруй мод суулгалаа. 

Арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Дэлхийд учирч буй том эрсдэл, сорилт бол уур амьсгалын өөрчлөлт. Үүний эсрэг улс орон бүрд олон санал, санаачилга гарч байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь нэмрээ оруулах үндэсний хөдөлгөөн санаачилсныг иргэн бүр талархан хүлээн авч байгаа гэж бодож байна. Бид санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг ч Монгол Улсаа ногоон болгохын төлөө өөрсдийн хувь нэмэр, хүч, сэтгэлээ зориулахад бэлэн байна. Ирэх оны Төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төсөлд ногоон эдийн засгийн чиглэлээр зорилт орсон бөгөөд Монголын банкны холбоон дээр тогтвортой, ногоон санхүүжилтийн хөтөлбөрийг эхлүүлээд явж байгаа нь үүнтэй уялдаж байгаа” гэдгийг тодотголоо.

Сүүлийн жилүүдэд давтамж нь тогтмол нэмэгдэж буй байгалийн гамшигт үзэгдэл, түүний эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөө нь эдийн засгийн тогтвортой өсөлтөд эрсдэл учруулж буй хүчин зүйл юм. Манай орны хувьд жилийн дундаж агаарын хэм сүүлийн 80 жилд 2.25°С-ээр дулаарсан нь дэлхийн дунджаас 2 дахин өндөр үзүүлэлт болж байна. Нийт нутаг дэвсгэрийн 76.8 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртөөд байгаа бол нийт бэлчээрийн 57 хувь нь доройтолд ороод байгаа тоо баримт бий. 

Монголбанк эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлсэд анхаарлаа хандуулж, УИХ-д өргөн бариад буй Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөлд уур амьсгалын өөрчлөлтийн эдийн засаг, санхүүгийн салбарт үзүүлэх нөлөөг судалж, бүсийн болон олон улсын байгууллагуудаас гаргасан зөвлөмж, санаачилгатай уялдсан тогтвортой санхүүжилтийн бодлого, стратеги боловсруулж хэрэгжүүлэхээр тусгаад байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631558
1 эможи

Монголбанк

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up