Б.Лхагвасүрэн: Ойрын болон дунд хугацаанд вальютын ханшийн савлагаа үүсэхгүй

2021 оны 6 сарын 24

 

Монголбанкны дэргэдэх Мөнгөний бодлогын хороо өчигдөр хуралдаж, бодлогын хүүг зургаан хувьд хадгалахаа мэдэгдсэн. Тэгвэл энэ үеэр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн цаг үеийн асуудлаар зарим асуултад хариулт өгсөн юм. 

-Монголбанкны зүгээс инфляцын өсөлтийг бүрэн хянаж чадаж байгаа юу?

-Инфляцын дарамт байгааг өнөөдрийн тоо харуулж байна. Гэхдээ цөөхөн нэр төрлийн бараа эзэлж байгаа ба эдгээр барааны үнэ цаашид өсөхгүй байвал нийлүүлэлтийн шинжтэй нөлөө орох нь багасна. Инфляц зөвхөн Монгол Улсад бий болж буй зүйл биш. Олон улсын агентлагууд хэлэхдээ энэ нь түр зуурын үзэгдэл учраас бодлогын шийдвэрээ өөрчлөхгүй гэсэн байр суурьтай байгаа.

- Ханшийн дарамтыг хэрхэн харж байгаа вэ?

- Энэ оны хувьд манай улсын төлбөрийн тэнцэл 500 орчим сая ам.долларын ашигтай гарахаар байна. Валютын албан нөөц 4.9 тэрбум ам.долларт хүрсэн нь түүхэн дээд хэмжээ. Ойрын болон дунд хугацаандаа ханш дээр савлагаа үүсэхгүй байх.

- Эдийн засгаа сэргээж, эрүүл мэндээ хамгаалах 10 их наядын хөтөлбөрийн хүрээнд хэдэн зээлдэгчдэд зээл олгоод байгаа вэ?

- Уг хөтөлбөр хэрэгжээд гурван сар болж байна. Өнөөдрийн байдлаар 1.1 их наяд 433 тэрбум төгрөгийн зээл олгогдоод байна. 19,313 зээлдэгч байгаагаас 3,897 нь ААН, 15,400 нь иргэн юм. Энэ зээл бол бүх хүнд хүртээхээр олгож буй  зээл биш зорилтот бүлэгт олгох зээл гэдгийг Сангийн сайд саяхан хэлсэн. 

- Ипотекийн зээл хэвийн олгогдож байгаа юу?

- Ипотекийн зээл байгаа. 21 тэрбум төгрөгийн зээлийг оны эхнээс хойш олгосон байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
628145
0 эможи

keyboard_arrow_up