Монголбанк Зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын хугацааг сунгажээ

админ
2021 оны 5 сарын 28

Arslan.mn

Монголбанкнаас 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр зарласан Зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй аж ахуйн нэгжийн хүсэлтийг хүлээн авах хугацааг 1 сараар сунган 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 16.00 цаг болгосныг үүгээр мэдэгдэж байна.

Монголбанк аж ахуйн нэгж байгууллагуудаас Зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтийг холбогдох баримт, материалын хамт ирүүлэхийг урьж байна.

Аж ахуйн нэгж нь Зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхлэх хүсэлтийг Монголбанкны “Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлийн журам”-д заасан шаардлагыг хангасан баримт, материалын хамт ирүүлэх бөгөөд зөвшөөрлийн хураамж 5,000,000.0 төгрөгийг Монголбанкны 6112001 тоот дансанд тушаасан байна (тусгай зөвшөөрөл олгосон эсэхээс үл хамааран буцаан олгохгүй болохыг анхаарна уу).

Сонгон шалгаруулалтын хүсэлт хүлээн авах сүүлийн хугацаа:

Зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 16.00 цагаас өмнө ирүүлэх бөгөөд Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжид давуу эрх тооцохгүй.

Тусгай зөвшөөрөл авах сонирхолтой этгээд Монголбанкны цахим хуудсанд байршуулсан “Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлийн журам”-ын дагуу хүсэлт болон баримт, материалыг бүрдүүлнэ үү.

Хүсэлт хүлээн авах хаяг: Монголбанк /Төв банк/, Чингэлтэй дүүрэг, Бага тойруу-3, Улаанбаатар хот, Монгол Улс.

Утас: 976-11-323298

Имэйл хаяг:  pcr@mongolbank.mn

Холбоос: https://www.mongolbank.mn/news.aspx

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627335
0 эможи

keyboard_arrow_up