186 тэрбум төгрөгийн ипотекийн зургаан хувийн хүүтэй зээл олгожээ

2021 оны 4 сарын 07

Arslan.mn

Сангийн яамнаас өгсөн мэдээллээр, энэ сарын 5-ны байдлаар 2488 зээлдэгчид 186.7 тэрбум төгрөгийн ипотекийн зургаан хувийн хүүтэй зээл олгожээ.

Энэ онд ипотекийн хөтөлбөрийн санхүүжилтэд нийт 700 гаруй тэрбум төгрөг зарцуулахаар тооцоолоод байна. Үүнээс гадна ипотекийн зээлийн төлбөрийг хойшлуулснаар өрхийн улирлын хэрэглээний 7-8 орчим хувь нь ипотекийн зээлийн хөнгөлөлтөөр санхүүжигдэж байгаа гэсэн судалгааг Монголбанкаас гаргасан байна.

Улсын хэмжээнд нийт 55 мянга гаруй зээлдэгчийн 2.9 их наяд төгрөгийн ипотекийн зээлийг энэ оны долоодугаар сарын нэгэн хүртэл хойшлуулаад байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625245
0 эможи

zochin
2021-04-07 15:44
omno ni avaad bankand shuluulj bgaa 8huviin zeeliig hezee 6 huvi shiljuuleh yum be 2 huviin zuruu chin in ongo sh de yaraltai hiideechee erguu tolgoilson lalaruudaa adil tegsh erhtei amidarmar bn
keyboard_arrow_up