Төрийн банк “Хөгжлийн шийдэл“ ТББ-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

2020 оны 3 сарын 03

Arslan.mn

АНУ-ын “Олон улсын хөгжлийн агентлаг”-аас “Хөгжлийн шийдэл” ТББ-аар дамжуулан санхүүгийн байгууллагаас дэмжлэг авч чадахгүй байгаа Жижиг дунд бизнес эрхлэгчдийн зээлжих чадварыг сайжруулах сургалт, семинар, уулзалт, зөвлөгөө өгөх үйл ажиллагааг банкуудтай хамтран хэрэгжүүлж байгаа юм. 

Уг төслийн хүрээнд Төрийн банк цаашид хамтран ажиллахаар болж “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.

image

2016-2018 онд “Хөгжлийн шийдэл” ТББ-тай хамтран зээлжих чадварыг олгох чиглэлд “REACH” төслийг Улаанбаатар, Баян-Өлгий, Дорнод, болон Дундговь аймагт амжилттай хэрэгжүүлж байсан бол цаашид хэрэгжүүлэх “BEST” төсөл нь “Бизнесийн тогтвортой хөгжлийг сайжруулах, Ил тод байдлыг нэмэгдүүлэх” чиглэлд үйл ажиллагаа явуулах юм байна. 

Энэхүү төсөл нь Бизнес эрхлэгчдэд өөрсдийн бизнесийг өргөжүүлэхэд шаардлагатай санхүүжилт авах зөвлөгөө, зөвлөмж, сургалт өгөх аж. Үүнд:

  • ЖДБ-үүдэд зээлийн зуучлалын үйлчилгээ үзүүлэх
  • ЖДБ-үүдийг санхүү, засаглал, ил тод байдлыг сайжруулах чиглэлээр чадваржуулах, мэдээлэл хуваалцах сургалт, зөвлөх үйлчилгээ
  • Төрийн болон төрийн бус байгууллагуудын авилгаас ангид, ил тод байдлыг сайжруулж, хамтын ажиллагааг дэмжих
  • ЖДБ-үүдэд шаардлагатай, бодлого тодорхойлоход чиглэсэн судалгаа хийх 
  • Цаашид хөгжих боломжтой ЖДБ болон ТББ-д зориулагдсан бага хэмжээний санхүүжилтын хөтөлбөр зэрэг багтжээ. 

Жижиг дунд бизнес эрхлэгч  бүхэн энэхүү төсөлд хамрагдах боломжтой юм байна.  

Arslan.mn

image

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614335
0 эможи

Зочин
2020-03-03 21:06
Төрийн банк

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up