МОНГОЛБАНК: Эссэ бичлэгийн уралдааны ялагчдад шагнал гардууллаа

админ
2019 оны 10 сарын 09

Arslan.mn

Банкны хөгжил дэвшил, түүний үйл ажиллагааны талаарх харилцагч болон иргэдийн ойлголт, харилцагчийн эрх ашгийг хамгаалахад харилцагчдаас хөндөж буй асуудал зэргийг тандан мэдэх зорилгоор “Хариуцлагатай харилцагч-Хариуцлагатай банк” аяны хүрээнд эссэ бичлэгийн уралдааныг зохион байгууллаа.

Тус уралдааны оролцогчид нь тоо баримтад тулгуурласан, үндэслэл, судалгаатай, бодит байдлыг эрэлхийлж, дүгнэлт гаргасан, асуудал хөндсөн байх зэрэг шалгуур дор бүтээлээ ирүүллээ.

Нэг сарын хугацаатай зарласан энэхүү уралдаанд нийт 100 гаруй бүтээл ирүүлснээс тэргүүн байранд СХД-ийн 22-р хорооны иргэн Ч.Хонгорзул шалгарч удаах байруудад ХУД-ийн 2-р хорооны иргэн Б.Ананд, БЗД-ийн 14-р хорооны иргэн Н.Амартүвшин нар шалгарлаа.

Байр эзэлсэн иргэдэд шагнал гардуулах ёслол өнөөдөр болж, шагналыг Монголбанкны Тамгын газрын захирал Ж.Батхуяг, Олон нийтийн боловсрол, мэдээллийн төвийн захирал Б.Одонтунгалаг нар гардуулсан юм.

Монголбанк нь олон нийтийн санхүү, эдийн засгийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгын хүрээнд тухайн цаг үеийн асуудлаар сэдэвчлэн эссэ бичлэгийн уралдааныг тогтмол зохион байгуулдаг уламжлалыг тогтоогоод байгаа билээ.

Шалгарсан бүтээлүүдийг Монголбанкны албан ёсны цахим хуудас, сошиал сувгууд болон “Мөнгө∙Санхүү∙Баялаг” сэтгүүлд нийтлэн, олон нийтэд түгээх юм.

Уралдааны шалгарсан бүтээлүүдтэй доорх линкээр танилцана уу.

Тэргүүн байрын бүтээл

Дэд байрын бүтээл

Гутгаар байрын бүтээл

Эх сурвалж: Монголбанк
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609063
0 эможи

Зочин
2019-10-09 23:10
Монголбанк

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up