Банкны салбарын 95 жилийн ойг угтан дурсгалын зоос худалдаанд гарлаа

2019 оны 4 сарын 27

Монголбанкнаас Эрдэнэсийн сангийн тухай хуулийн хүрээнд Монгол Улсын болон олон улсын нийтлэг ач холбогдолтой тэмдэглэлт ой, онцгой чухал үйл явдлыг тохиолдуулан дурсгалын зоос үйлдвэрлүүлдэг билээ. Тухайлбал, анх 1974 онд банкны салбар үүсч, хөгжсөний 50 жилийг ойг угтан дурсгалын зоос гаргасан бөгөөд үргэлжлүүлэн банкны салбарын 60, 70, 80, 90 жилийн ойд зориулсан үнэт металл бүхий дурсгалын зооснуудыг худалдаан гаргаж байсан.

2019 онд Банкны салбар үүсч бэхэжсний 95 жилийн ойд зориулан “Монголбанк - 95 жил” дурсгалын мөнгөн зоосыг 5 унц, 1 унцаар үйлдвэрлүүлэн худалдаанд гаргалаа.

Монголбанкнаас худалдаалж буй дурсгалын зоосны үнэ болон бусад мэдээллийг coin.mongolbank.mn вэб хуудаснаас авах боломжтой.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
602749
0 эможи

keyboard_arrow_up