Банкнаас бусад санхүүгийн зах зээлд зээлийн эрэлт өсөх хандлагатай байна

2019 оны 3 сарын 28

ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN

"Банкнаас бусад санхүүгийн зах зээлд зээлийн эрэлт өсөх хандлагатай байна" гэж “Инвескор” Банк бус санхүүгийн байгууллага мэдээллээ. Үүнд нэг талаас иргэд удаан хугацааны эдэлгээтэй бүтээгдэхүүн худалдан авах хандлага өсөж байгаа, Банк бус санхүүгийн байгууллагууд технологийн дэвшилд хөрөнгө оруулалт хийсэн нь нөлөөлж байгаа юм байна.

Мөн Монголбанкнаас хэрэгжүүлж байгаа хэрэглээний зээлийг хязгаарлах бодлогын арга хэмжээ Банк бус санхүүгийн байгууллагуудад нөлөөлж эхэлсэн аж. Хэдий тийм боловч Банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн өсөлт санхүүгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэл бага гэж Төв банк үзэж байна. Мөн энэ чиглэлээр Санхүүгийн зохицуулах хороотой хамтран ажиллаж байгаа гэсэн юм.

“Инвескор” ББСБ-ын ТУЗ-ийн гишүүн, дэд захирал Р.Мөнхтөр

Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа

2018 онд Банк бус санхүүгийн байгууллагуудын актив 1.3 их наяд төгрөг хүрсэн нь өмнөх оноос 32.6 хувиар нэмэгдсэн үзүүлэлт болж байгаа аж. Үүнээс цэвэр зээлийн үлдэгдэл 38.3 хувиар өсжээ. 2018 онд зээлийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлтэй 492 Банк бус санхүүгийн байгууллагын 234 мянган зээлдэгч бүртгэлтэй байна.

Зээлдэгчдийн тоо сүүлийн нэг жилд 2.2 дахин өсөөд байгаа юм. Тухайлбал, “Лэнд МН ББСБ” ХК технологийн дэвшлийг нэвтрүүлснээр зээлийн гэрээтэй харилцагчдын тоогоо өмнөх оноос дөрөв дахин өсгөж, 93 мянгад хүргэжээ. Хамгийн сүүлд тус компани банк бус санхүүгийн факторингийн болон итгэлцлийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл нэмж аваад байна.

Эх сурвалж: BLOOMBERGTV.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
601638
3 эможи

Зочин
2020-03-03 16:04
Зочин
2019-03-29 09:31
Аргагүйн эрхэнд авч байгаа ш дээ хүүгийн хараад л ямар ч эдийн засагч савж унамаар
keyboard_arrow_up