Активын чанарын үнэлгээгээр банкны салбар тогтвортой үнэлгээ авчээ

2018 оны 2 сарын 21

Arslan.mn

Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр гэрээлэхдээ арилжааны банкуудад активын чанарын үнэлгээ хийлгэхээр тохирсон байдаг. Урьдач нөхцөлүүдэд албан ёсоор тусгагдсан уг шаардлагыг биелүүлэхээр Төв банкнаас олон улсад нээлттэй тендер зарлаж, Чех Улсын "Price waterhouse Coopers” аудитын компани сонгогдсон билээ.

Аудитын компани өнгөрөгч наймдугаар сараас хойш арилжааны банкуудад активын чанарын үнэлгээ хийж, өнгөрөгч оны сүүлээр дүнгээ Төв банкинд хүлээлгэн өгсөн юм. Банкны салбарын хөгжил нь 800 жилээр хэмжигддэг европ стандартаар 27 жилийн босго давж буй залуухан банкны системээ шалгасан нь нэг ёсондоо хүндхэн сорилт гэдгийг салбарынхан тодотгож байв.

Тиймээс ч активын чанарын үнэлгээ хийгдэж эхлэнгүүт "Банкууд эхнээсээ шалгалтад бүдэрч байна” гэх яриа тасралтгүй хөвсөн билээ. Гэвч шалгалтын хариу харьцангуй эерэг гарсан талаар Төв банкнаас албан ёсны мэдээлэл гаргасан байна.

Энэ талаар Монголбанкны зүгээс гаргасан албан мэдээлэлдээ, "Үнэлгээгээр банкуудын зээлийн эрсдэлийн удирдлага, барьцаа хөрөнгийн үнэлгээтэй холбоотой нөхцөл, шаардлагыг сайжруулах шаардлагатай гэж үнэлэгдсэн ч төлбөрийн чадварын хувьд Монгол Улсын банкны салбар бүхэлдээ ТОГТВОРТОЙ БАЙНА гэж Олон Улсын хөндлөнгийн аудитын байгууллагаар дүгнэгдсэн болно” гэж тодотгожээ.

Эх сурвалж: tur.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
54132
0 эможи
keyboard_arrow_up