Н.ОЮУНЦЭЦЭГ: Энэ ондоо “U Money“ карт цэнэглэх цэгийн тоог 650-д хүргэнэ
Зочин:
Н.ОЮУНЦЭЦЭГ
Байгууллага:
Албан тушаал:
Ажиллах арга барил:


2019 оны 07 сарын 26

Ярилцсан сэтгүүлч:

НЭГ.

Улаанбаатар хотын хэмжээнд хичнээн цахим карт цэнэглэгч цэг ажиллаж байна вэ?

Улаанбаатар смарт карт ХХК нь “Удирдлага мэдээллийн болон цахим төлбөрийн систем” төслийг хэрэгжүүлэх мастер гэрээгээр нийт 500 байршилд цэнэглэх цэг байгуулахад хангалттай гэж үзсэн. Гэвч иргэдийн зорчих эрэлт, хүндрэл багатай үйлчлүүлэх нөхцлийг сайжруулах зорилгоор бид өнөөдрийн байдлаар 547 карт борлуулах, цэнэглэх цэгийг ажиллуулж байна. Энэ ондоо багтаад карт цэнэглэх цэгийн тоогоо 650-д хүргэх зорилт тавин ажиллаж байна. Энэ нь иргэд өөрт ойр цэгээрээ түргэн шуурхай үйлчлүүлэх боломж нэмэгдэх юм.

U-money үйлчилгээний 24 цэгээс 12 нь л хэвийн ажиллаж байна гэсэн албан бус мэдээлэл байна. Та энэ талаар тодруулахгүй юу?

Нийтийн тээврийн цахим картын цэнэглэлтийг иргэдэд ойртуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор манай компаний зүгээс “U money” үйлчилгээний цэг байршуулах зөвшөөрөл авах хүсэлтийг удаа дараа тавьж байсан. Үүний дагуу Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/266 тоот тушаалаар Нийслэлийн төвийн 6 дүүргийн 124 байршилд “U money” үйлчилгээний цэг байгуулах зөвшөөрөл олгосон.

Дээрх шийдвэрийн дагуу зөвшөөрөл бүхий цэгүүдэд "U money” үйлчилгээний цэгийг байршуулах, гэрээ байгуулах, цахилгааны эх үүсвэртэй холбох зэрэг бэлтгэл ажлуудыг хийж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 24 цэгт цэнэглэлтийн үйл ажиллагаа  явуулж эхлэх нөхцлийг бүрдүүлсэн. Үүнээс 12 цэг нь бүрэн ажиллаж байна. Удахгүй 24 цэг бүрэн ажиллаж эхэлнэ. Өөрөөр хэлбэл дээрх цэгүүдэд нийтийн тээврийн чиглэлийн мэдээлэл, тухайн автобусны зогсоолыг дайран өнгөрөх чиглэлүүдэд үйлчилж буй тээврийн хэрэгслийн хүлээгдлийн хугацааны мэдээлэл зэргийг гаргах боломжууд бүрдсэн.

Мөн нийтийн тээврийн газар, цагдаагийн байгууллагатай хамтран автобусны буудлуудад хяналтын камерыг байршуулах ажил хийгдэхээр болсон.  

Цэнэглэх цэгүүдийн үйл ажиллагаанд хэрхэн хяналт тавьдаг вэ?

Бид “Картын систем”-ийн програм хангамжаар гарч буй картын борлуулалт болон цэнэглэлтийн тоо хэмжээ, цэнэглэлт хийгдсэн цаг хугацааны мэдээлэл дээр үндэслэн цэнэглэх цэгүүдийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажилладаг. Манай компаний зүгээс цэнэглэх цэгүүдийг идэвхтэй ажиллуулах зорилгоор гэрээт   цэгүүдэд  олгох цэнэглэлтийн гүйлгээний шимтгэлийг нийтийн тээврийн үйлчилгээний ачаалалтай цагуудаар буюу өглөөний 06:00-09:00 цагт, оройны 21:00-23:00 цагт хийгдсэн цэнэглэлтийн гүйлгээний шимтгэлийг бусад цагуудад хийгдсэн цэнэглэлтийн гүйлгээний шимтгэлтэй харьцуулахад 2 дахин  нэмэгдүүлэн олгодог.

Цэнэглэх цэгүүд карт үйлдвэрлэхээ больсноос борлуулах картгүй болсон тухай гомдол гарсан. Энэ талаар?

Манай компани нь “U money” цахим картыг БНСУ-ын Корей смарт карт компанид захиалан хэвлүүлдэг. Карт захиалгын төлөвлөлтийг өмнөх онуудын     картын борлуулалтын судалгаан дээр үндэслэн төлөвлөгөөний дагуу картыг захиалан хэвлүүлж, гэрээт цэгүүдийг ханган ажиллаж байна. Өнөөдрийг     хүртэл картын борлуулалтын үйл ажиллагаа хэвийн, тасалдалгүй явагдаж байгаа гэдгийг хэлмээр байна. Тиймээс борлуулах картгүй болсон гэдэг нь    худал, ташаа мэдээлэл.

“U money” цахим карт цэнэглэх цэгээс гадна өөр хаана цэнэглэж болох вэ?

“U money” цахим карт цэнэглэх цэгээс гадна цэнэглэх цэг хайж явах шаардлагагүйгээр ашиглах боломж бүхий банкны хамтарсан карт, гар утасны СИМ  карт гаргахаар ажиллаж байна. Эдгээр картууд нь үүрэн холбооны оператор  компаний салбаруудаар, банкны салбаруудаар, интернетээр, АТМ-ээр        цэнэглэж болох боломжтойгоороо онцлог давуу талтай байх юм. Одоогоор банк, интернэт, АТМ-ээр цэнэглэх боломжтой.

Хаан банкны “Сити пасс”  картаар л гэхэд 27000 гаруй хэрэглэгч байна.  Цаашид “Сити пасс” картын ашиглалтыг нэмэгдүүлэх чиглэлээр маркетинг       сурталчилгааны ажлыг Хаан банктай хамтран байнга хийнэ. Мөн Мобиком, Юнитель компаниудтай хамтран гар утасны СИМ карт гаргаад байна.            Цаашид банкны хамтарсан карт гаргах, гар утасны СИМ карт гаргах ажлын хүрээнд бусад банкууд болон Скайтель компанитай хамтран ажиллаж        байна.

Гэрээт цэгүүд: 

Гэрээт цэг  ангилал 

Тоо 

Тайлбар 

Үндсэн гэрээт цэнэглэх цэг

426

НТҮ-ний ажиллах цагаар

 MOBICOM  

9

09:00-20:00

SKYTEL   

9

09:00-20:00

U-money үйлчилгээний цэг

24

шинээр байрлуулсан./124/

E-mart сүлжээ дэлгүүр     

2

10:00-22:00

Номин сүлжээ дэлгүүр

28

08:00-22:00

Cиркл К сүлжээ дэлгүүр

16

24 цагаар

CU сүлжээ дэлгүүр

21

24 цагаар

V point сүлжээ дэлгүүр

8

06:00-24:00

Хэрэглэгчийн төв

4

08:30-17:30

Нийт    

547

 

 


keyboard_arrow_up